Хүүг минь байхгүй хооронд Бэр маань намайг xapaaж хоол битгий хэл аяга цай ч өгдөггүй…

Хүний амьдрал гэж хүссэнээр байх биш дээ. Насны бөгсөнд их зовлон үзсэн Намхайдорж хөгшин нарт хорвоог цаг бусаар орхисон нь дэндүү харамсалтай.

Тэрбээр өвчнөөр таалал төгсөөгүй, өөрт нь хэтэрхий хатуу ханддаг байсан бэрийн дарамт, шахалтыг тэсэн тэвчиж чадахгүй дээ өндрөөс үсэрч амиа хорлов.

Наймдугаар сар талдаа орж, намрын урь аль хэдийнэ орсон цаг үед удахгүй хичээл сургууль эхлэх гээд түм түжигнэж, бум бужигнаж байсан эл үед Намхай өвөө нартаас буцжээ.

Талийгаач бага хүүгийндээ амьдардаг байсан бөгөөд тэднийх 10 дугаар хороололд ашиглалтад ороод удаагүй байгаа нэгэн хотхоны 9 давхарт амьдраад жил гаруй л болж байгаа ажээ. Бага хүү Мөнхөө нь барилга дээр ажилладаг бөгөөд цаг, наргүй ажилладаг тул ар гэрийнхэн нь ямархуу байр байдалтай байдагт тэр бүр анхаарал тавиад байж чаддаггүй нэгэн.

Хаа газрынх нь мэдэгдэхгүй, удам угсаа муутай, дээр нь ааш зан гэж адсага шиг нэгэн бүсгүйтэй дэр нийлүүлжээ. Тэдний дундаас нэг хүү гарсан бөгөөд өдгөө найман сартай аж.

Хүүхдээ хараад гэртээ суудаг бэр Цэлмэг ер нь дур зоргоороо нэгэн бөгөөд гэртээ удаан сууснаас болж их л уур бухимдалтай, юм болбол нөхөр, хадам аав, хадам дүү рүүгээ харааж загнадаг болжээ. Нөхөр Мөнхөө нь “Аргагүй дээ, хүүхдээ асрахын хажуугаар нас өндөр гарсан аавыг нь маллаж байна.

Дүү бид хоёрын хоол ундыг бэлтгэхээс өгсүүлээд хийх ажил ихтэй хүнийг буруутгаад яах вэ” гэж асуудал үүсдэгийг мэдсэн ч мэдээгүй царайлж явдаг болов. Түүний хувьд махартлаа зүтгэж байж авсан хэдэн төгрөгөө аав, эмэгтэй дүүгээсээ нуугаад эхнэртээ л өгчихдөг байв.

Аав нь өндөр настан учраас тэтгэврийн хэдэн төгрөгөө авч, охиндоо болон өөртөө, нялх балчир зээдээ зарцуулдаг байв. Мөнхөө аавыгаа байранд орсны дараа л Дорнод аймгаас авчирч, нийслэлд суурин суулгажээ. Бэрийн гар хардаг болсон хөгшинд энэ амьдрал үнэндээ там мэт санагдаж эхэлжээ.

Өглөөд хүү нь ажилдаа, охин нь хичээлдээ явна. Өдөржин бэрийн царай харж, аяга цай горьддог хөгшин хүн орой болохыг тэсэн ядан хүлээнэ. Хөөрхий дээ, хоёр хүүгээ харуулдаж, цонх ширтсээр л чимээгүй суудаг байж. Уг нь Намхай өвөө гар утастай ч бэр нь аваад унтраагаад нуучихдаг гэнэ.

Тэгэхгүй бол хүүгээ ч ажил хийлгүүлдэггүй, хов зөөдөг хэмээн бэр нь уцаарладаг гэнэ. Хөгшин хүн хов зөөнө гэж юу байх вэ, бэр нь худлаа хэлж байхгүй юу. Нэг удаа бүр гар хүрч, хөл рүү өшиглөж байсныг Намхай охиндоо л сэмхэн ярьжээ. Хэдий Мөнхөө өөрийн мөнгөө хурааж авсан байр ч гэлээ айлд байгаа гэдэг утгаараа охин дүү нь бэртэйгээ арсалдаж чаддаггүй байж.

Мөнхөөгийнх гэх өрх айл ч үнэн Тиймээс бэрийн царай харж, ааш аяыг нь олно гэдэг үнэндээ бэрх байсан тул Намхай “Би энд удаан байж чадахгүй ээ. Аав нь нутгаа бараадъя. Сүүлийн үед нутгаа их санаад байх болов. Тэгээд ч том хүүгийндээ хэд хонож байгаад өвлийн хүнсээ нэгмөсөн төхөөрч ирье” гэж учирлажээ.

Гэтэл хүү нь хүсэлтийг нь хүлээж авалгүй уцаарлаж, “Таныг явуулах мөнгө төгрөг муутай байна. Та хэд хоног байж байл даа. Би цалингаа аваад ахын хүүхдүүдэд чихэр, боов явуулна” гэж ярихыг нь авгай нь сэмхэн сонсчихоод жижиг өрөөнд орж ирээд учиргүй цамнаж, загнаж эхлэв. Тэрбээр “Аавыгаа явуул.

Эсвэл би хүүгээ аваад энэ гэрээс чинь зайлах уу?” гэж хашгиран орилжээ. Гэтэл хоёр хүний дунд аав аа гэх үү, амраг ханиа гэх үү, Мөнхөө яахаа мэдэхгүй мэгдэж, чаддагаараа аавдаа л уураа гаргаж “Таниас л болж дандаа энэ гэрт хэрүүл гарч байх юм.

Та энэ өрөөнд чимээгүйхэн шиг байж болдоггүй юм уу?” гэж чангахан хэлэхэд аав нь сандарч “Миний түмэн буруу. Хоёр хүүхдээ хооронд нь эвдрэлцүүлж байхаар би эргэж ирэхгүйгээр явна аа.

Тэгээд ч танай хүн надад хоол унд өгдөггүй. Гал тогоонд хүүтэйгээ л хоёулахнаа хоолоо хийгээд идчихдэг юм ш дээ. Аяга цай хийгээд уухаар хүртэл хялалзаж, цэхэлзээд аавд нь хэцүү байдаг юм шүү” гэж чичирхийлсэн хоолойгоор нулимсаа арчиж өгүүлэв.

Ийнхүү хэрүүл уруул болсны дараа тэд унтахаар хэвтэж, хорвоогийн нэг өдрийг жаргаав. Маргааш нь Намхай өвөөгийн тэтгэвэр ч бууж, хэдэн төгрөг өвөртөлсөн өвөө сэтгэл санааны хямралд орж сэтгэлээ засахаар ганц шил архи аваад гэртээ оржээ. Азаар бэр нь хүүтэйгээ байсангүй. Тиймээс жижиг өрөөндөө орж байгаад өөрийн тааваараа тухалж байгаад шил архиа хөнтөрчээ. Согтсон Намхай өвөөд амьдрах итгэл, урам зориг, сонирхол төрсөнгүй.

Тиймээс тэрбээр амиа егүүтгэхээр шийджээ. Хамгийн сүүлчийн удаа хүүхдүүд рүүгээ утсаар ярих гэсэн боловч утасных нь цэнэг дуусаад унтарсан байв. Ингээд зориг, зүрх орсон тэрбээр өөрийгөө боомилох гэж оролдсон ч болсонгүй. Тиймээс цонхоороо үсрэхээр шийдэн бүх хувцсаа тайлж орхичихоод үсэрчихжээ.

Ингээд шалдан биеэр арзгар үзүүртэй төмөрнүүд дээр унасан Намхай өвөө “Ёо ёо, ямар аймар юм бэ,” гэж орилсоор амьсгал хураажээ. Ийнхүү үдшийн 19 цагийн үед хүн өндрөөс унажөөд болсныг гудамжны бөбөчин нар хараад хүн амьтанд мэдэгдэж, дуудлага өгчээ.

Эл явдлаас хойш Намхай өвөө буг болж, сүнс сүүдэр нь эргэлддэг болжээ. Тухайлбал, тэр байрны доогуур явсан хүмүүст “сөөнгө хоолойтой өвөө “Үxлээ, ёо ёо” гэх чимээ сонсогддог болжээ. Нэгэн удаа хичээлээ тараад үдэш гэртээ ирсэн оюутан охинтой дээрх явдал таарч “Хүүхээ, надад туслаарай.

Үxлээ, үxлээ” гэх яриа сонсогджээ. Айсан охин галзуу мэт хар хурдаараа гүйж, яаж гэртээ орсоноо ч санах сөхөөгүй орж иржээ. Түүнээс гадна тэр байрны доод талд найман нэрийн дэлгүүр ажилладаг бөгөөд нэг орой дэлгүүрээ кассчин хоёр охин хаагаад гартал үүдэнд нь архины шил барьчихсан өвгөний cүнc харагджээ.

Айсан өнөөх хоёр хашгираад дэлгүүр рүүгээ гүйгээд оржээ. Эргээд хартал цонхон дээр нь ямар нэг юм гуйж, царайчилсан аймшгийн дүрстэй өвгөний cүнc харагдсан чигээрээ байв. Тэд 102-т дуудлага өгснөөр эл аймшигт газраас аврагдаж, маргаашнаас эхлэн дэлгүүр ажиллахаа больжээ.

Хэдий гэмгүй ч гэлээ бусдад аймшгийн дүр төрхтэй харагддаг Намхай өвөө буг чөтгөр болж, харагдах нэгэнд харагдаж, харагдахгүй нэгэнд огтоос харагддаггүй ажээ. Эл байдлаас хойш бэрдээ гомдож, тунирхан хорсож, амиа хорлох болсон талийгаачийн сүнс бэр Цэлмэгийг зүгээр байлгахаа больжээ.

Унтлагынх нь өрөөнд бүх бие нь цуc нөж болчихсон хадам аавынх нь cүнc нэг бус удаа харагдаж, зарим шөнө хар даран зүүдэлдэг болов. Жихүүцэм хоолойтой өвгөн Цэлмэгийн толгой дээр “Нэг жилийн хугацаанд намайг яаж зовоож, тамладаг байлаа. Цээжний минь махаа зулгаасан хүн шүү би.

Намайг зовоож байсан шиг миний хүүг зовоохыг чинь би харж чадахгүй шүү” хэмээн их зэвүүнээр хэлэх нь сонсогдож, давхийн цочин сэртэл өмнө нь шалдан өвгөн зогсож байх жишээтэй. Ийнхүү галзуурах шахсан Цэлмэг аргаа барав. Угийн шүтлэггүй, Гандан хийдээр бараг гарч үзээгүй тэрбээр арга мухардаж, сайн гэсэн ламын хаяг аваад лам дээр очиж хий юм хардаг болсноо хэлтэл мөнөөх лам хүүхний харцыг хараад л “Нүгэл нүдээрээ гарна гэж байдаг юм.

Настай хүнд ямар хайр гамгүй, хүндэтгэлгүй ханддаг байсан юм бэ? Ядаж байхад зурганд нь чи нэг ч удаа зул хийж өргөж байгаагүй юм байна шүү дээ. Тэгэхээр аргагүй ш дээ. Гэмээ ухаарч, нүглээ цайруулж, ном уншуул. Бурхан шүтээнийг нь дээдэлж яв.

Чамд хэрэггүй мэт санагдсан ч үлдсэн үр хүүхэд, ач зээд нь хэрэгтэй шүү” гэж ширүүхэн хэлжээ. Нөхөртөө өөрт тохиолдоод байгаа бүхнээ хэлтэл Мөнхөө ч бас айж жийрхэн, ганцаараа гэртээ байхаас айдаг болов. Хүүгийнхээ зүүдэнд олонтаа харагдах болсон аав нь хүүгээ буян хийхийг л царайчилж гуйдаг байж.

Харин харгис хэрцгий бэрээ бол айлгаж, хатуу ширүүнийг амсуулахаар ийнхүү өөрт нь муу муухайгаар хоргодож, үзэгддэг харагддаг болов. Цагийн аясаар Намхай өвөөгийн cүнc харагдахаа больж, бэр Цэлмэг ч ааш зан нь засарч, Мөнхөөгийнх гэх айл дахиад нэг хүүгээр бүл нэмж, эвийн дөрвөн шагай шиг эвтэй найртай амьдрах болж, харин тэднийд дөрвөн жил хэл ам, дарамт шахалтанд байсан охин.

Дүү нь их сургуулиа дүүргээд төрсөн нутагтаа очиж ажиллаж амьдрахаар Дорнод нутгийг зорьсноор эл гунигт амьдрал гэрэл гэгээтэйгээр дуусчээ.

Leave a Reply

Your email address will not be published.