Аpчaaгүй царайлаад өрөөрөө ч төрж чадахгүй сүв муутай г.и.ч.и.й гэхийг сонсоод…

Би oдoo 37 нacтaй гaнц биe бүcгүй. Бycaдтaй aдил л эмэгтэй xүн, эx xүн. Mиний aмьдpaл дэндүү aдapмaaтaй ч гэx юм yy зaмaap явcaap өдий xүpcэн. Tэвчиxээpгүй тэвчээpийг шүд зyyн oдooгийнxoo aмьдpaлтaй зoлгocoн. Хэзээ xийcэн үйлийн үpээpээ юм мэдэxгүй үнэxээp xүний мөcгүй xүн чaнapгүй эpтэй зaлyy бaйxдaa aмьдpaлaa xoлбocoн…

Оюyтaн бaйxдaa нэгэн зaлyyтaй yчиpч үepxэж xaйpлaлцaж явcaap төгcдөг жилээ жиpэмcэн бoлж түүний дуртай дургүй хүлээж авсан тэр царайнаас нэг гэртээ орсон. Үнэндээ хадмууд маань ч надад дургүй. Ажилтай төрөлтэй аятайхан хүнтэй суухгүй гээд л намайг үгийн муугаар хэлнэ.

Нэг өдөр хадам ээж хүүтэйгээ сэмхэн ярилцаж байхыг сонссон. Тэгтэл хүүхдээ гараагүй байгаа дээр бушуухан Солонгос гарч хэдэн жил ажиллаж байгаад ир. Бүүр болохгүй бол тэндээ дажгүй хүнтэй амьдарчхаж болно шүү дээ. Энэ нэг хормойгоо чирсэн юмтай насыг барна гэж байхгүй шүү хүүхэд нь төрөхөөр тэр тэтгэмж энэ тэрийн өгөөд л болно гэхэд нь эхэр татан уйлахад хулгайч нохой шиг

яриа чагнасан энэ муу хөгийн юмыг зайлуулаарай би чамд виз хөөцөлдөж байгаа гэж хэлэхэд нь өвдөг сөхрөөд бид хоёрыг битгий салгаач гэж нүдээ бүлтэртэл уйлахад тоолгүй гараад явсан. Нөхөр ч тайвшруулж явахгүй гэж амласан. Ингээд л жирэмсний сарууд сэтгэл санаанаас хамаараад хүндхэн өнгөрч төрөх дөхөхөд тоннус ихтэй буруу байрлалтай гээд яаралтай хийсвэрт орохоор болсон.

Эмч маань гэрийнхэндээ залгаад төрөх бэлтгэлийн зүйлүүдийг захиулсан. Ээж аав маань гадаа ирчихсэн сууж байсан. Хадмууд маань ээж аавтай маань нэг ч уулзаж байгаагүй болохоор нэг нэгнийгээ таньдаггүй. Тэгээд нөхөртэй ярьж байхын ээж аав маань сонсоод эмнэлгийн гадаа бөөн юм болсон гэсэн.

Нөхөртэйгөө яриад яаралтай хийсвэрт орно гэж байна гээд хэлэхэд цаанаас нь хадам ээж өөрөөрөө ч төрж чадахгүй арчаагүй сүв муутай эм гэх нь тэр. Хадам ээжийг танихгүй ч нөхрийг маань таньдаг учраас тэгж хэлснийг нь сонссон ээж шууд л очоод алгадаад аван гэсэн.

Ингэж л хоорондоо анхны ба сүүлийн уулзалтаа хийсэн. Төрөөд эмнэлэгтээ хэд хоноод гартал ээж аав маань гэртээ аваачина гэсээр байгаад аваачсан. Сар ч болоогүй байхад өнөөх хадам эх хүүгээ аль хэдийн Солонгос гаргачихсан байсан. Хамгийн аймар нь охин ид хоёрт баяртай ч гэж хэлэлгүй явсан байсан.

Тэр цагаас хойш 17 жил өнгөрчээ. Охин минь одоо 17 настай адтай хөөрхөн охин болж өссөн. Хаяад явсан түүнийг шүд зуун тэвчиж өдөр шөнөгүй ажиллаж байхдаа одоо л нэг хөл тэнийж сайхан амьдарч байна. Зах дээр ширхгээр юм зарж байсан би одоо 2 гурил будааны лангуутай.

Одоо бол хэнээс ч гуйлгүй сайхан амьдарч байна. Зайсанд гурван өрөө байртай. Мөнгөний эрх чөлөөнд хүрсэн надтай хадам ээж гэх эмэгтэй таарч ач охиноо өөр дээрээ авна гэж солиороход нь чаддаг юм бол тэгээрэй гэж хэлээд өнгөрөхдөө хүн хэзээ ч засардаггүй юм байна гэж бодоод өнгөрч билээ…

Бид гурвын амьдралыг энэ авгай л ийм болгосон. Хүүгийнхээ ирээдүйг өөрөө л сүйрүүлсэн эх. Одоо хүү нь 3 хүүхэдтэй хүүхэнтэй сууж өнөөхөөсөө ганц хүүхэд төрүүлээд өгөөч гэж гуйж суудаг гэсэн. Амьдралд ялагдаж байгаа мэт ялалт, Ялж байгаа мэт ялагдал гэж байдаг юм….

МИНИЙ ХҮҮХДИЙГ ХЭВЛИЙДЭЭ ТЭЭЖ БАЙСАН МӨРТЛӨӨ ЗАХИРЛЫН ХҮҮТЭЙ БӨГС БӨӨРӨӨ НИЙЛҮҮЛЧИХСЭН ГИНШИЖ ГИЙНААД ЗОГСОЖ БАЙСАН ЭХНЭРЭЭ ХАРААД…
Сайн байна уу?

Миний амьдрал бусдад хамаагүй ч надтай ярилцах хүн ч байхгүй учир танайд захидал бичиж сууна. Би яаг юун дээр алдсан болоод ганц хүүгээ ингэж өрөвдөлтэй амьдруулж байгаа юм бол доо.Хоёр жил найзалж үерхэж дассан бүсгүйтэй гэр бүл зохиож амьдралаа холбосон.

Бид хоёрын хэн хэний-хэн гэр орон тиймхэн амьдралтай учир хэнд нь ч гай болохгүй гэж нийтийн байр түрээсэлж амьдардаг байлаа. Анх бид нарийн боовны үйлдвэрт ажиллаж байхдаа танилцсан. Хүүгээ төртөл тэндээ ажиллаж л байсан. Тухайн үед ажлын нэг найз эхнэр чинь захирлын хүүтэй байнга тэр өрөөнөөс гарч ирж байх юм.

Үс гэзэг нь байдгаараа сэгсийчихсэн амьсгаадсан амьтан гарч явах юм гэж хэлэх тэр үед нь найздаа итгээгүй ч эхнэрээ хэсэг тандлаа. Би хоёр давхарт харин эхнэр нэг давхарт савалгаа хийдэг байсан. Ингээд л ажиллаа ч хийж чадахгүй байна байна тэр хоёрыг харна.

Эхний хэд хоног юу ч анзаарагдсангүй. Тэгсэн нэг өдөр хоёулаа хамт найзын хэлж байсан өрөөрүү яваад орчихлоо. Араас нь сэмхэн очоод чагнатал эхнэр маань хаалганы цаана зөөлхөн гийнаж байгаа нь сонсогдож хаалгыг нь ганц л өшиглөөд ороход эхнэр бас захирлын хүү хоёр бөгc бөөpөөpөө нийлчихсэн зогсож байх нь тэр.

Хамгийн аймар нь түүний хэвлийд миний хүүхэд бүхэл бүтэн 4 сар болчихсон байхад намайг хуураад явж байсан хүн. Хүүг нь зодож үүдэн шүднүүдийг цөм цохисон хэрэгт бүтэн сар шоронд суусан.

Тэр хугацаанд өнөөх юмтайгаа яаж заваарч миний хүүг бузарлаж байсан. бол. Тухайн үед өөрийнхөө хүү гэдэгт эргэлзэж байсан ч төрсний дараа шинжилгээ хийлгэж миний хүүхэд мөн гэсэн бичигтэй нь хамт надад үлдээчхээд хаяад явсан.

Мөөмөө хайх сар ч хүрээгүй үрээ хараад тэр бузар хүүхнийг ыуцаадирээч гэж зөндөө гуйсан. Гэтэл тэр надад юу ч үгүй хоосон чамтай амьдрах тэнэг хүн би биш гэж хэлээд байр машинтай хөгшин хар юм дагаад алга болсон. Одоо хүү минь хоёр нас хүрсэн.

Аав хүү хоёр амьдралыг болгох гээд л хирэндээ л хичээж явна. Хүүгээ хажуу айлын хүүхдээ хардаг эмэгтэйд өдрийн 10.000 төгрөг өгч харуулна. Хүү бид хоёрыг өрөвдөөд заримдаа үнэгүй харж өгнө. Одоо хичээж байгаад тусдаа хашаа гэр аваад гарна даа гэж хичээж байна.

Тэр эх нь гэх эмэгтэй хөгшин эрийн өвөр дулаацуулж дуусаад залуу нас нь дуусаад ирэхийн цагт юу хамгийн үнэ цэнэтэй байсан бэ гэдгийг ухаарах цаг ирэх байх. Тэр үед хамгийн үнэ цэнэтэй зүйл минь миний дэргэд инээд алдан сууж байх болно. Амьдралд тийм ч амархан бууж өгөхгүй.

Хүүгээ хараад шөнөжин уйлж хонодог өдрүүд надад баггүй олон ч сэтгэлийн хатаар л энэ бүхнийг давна туулж байна даа. Хүүдээ л эхийн хайр үзүүлэхгүй өсгөж байна гэж их айх юм. Бусдаар бол бид хоёр алзахгүй ээ….

Leave a Reply

Your email address will not be published.