Хоёр хүүхдээсээ ч санаа зовохгүй гиншиж гийнаад хэзээ мөдгүй салж унах гэж байгаа орон дээрээ…

Тиймээ миний ээж аав хоёр хоёулаа а р х и ч и н. Өдөржин дүү бид хоёрын хог түүж олж ирсэн мөнгөөр архи аваад уучихдаг тийм л мунхаг эцэг эхтэй. Айлын том доороо хөөрхөн охин дүүтэй болохоор түүнийгээ дааруулахгүй айлгахгүй өлсгөхгүй байхыг хирэндээ хичээнэ. О р о о н орсон ноход шиг хогийн цэгийн өлөн цөлмөн юмнуудаас охин дүүгээ хамгаалах гэж ц у с нөжөө гартал з о д о л до н. 17 нас хүрдэг жил хэн ч надад бас дүүд минь халдаж чадахгүй гэдгийг ойлгоцгоосон. Энэ заваан газраас яаж дүүгээ авч явж амьдарч сургууль соёлд оруулах вэ гэх бодлоос өөр зүйл толгойд орохгүй байлаа. Бид хоёрыг төрүүлсэн гэхээс өөр ямар ч гавьяагүй эцэг эх хоёрт өнөө маргаашийн архи хоолны мөнгө байхад л болдог байлаа. Зарим үедээ дүүгээ хоолонд оруулчхаад өнөө хоёрт архи хоолыг нь албаар авчирч өгдөггүй байлаа. Тэр өдөр бол шөнөжин аавтай зодолдож хонон шүү дээ. Заримдаа энэ бүхнээс залхаад явъя гэсэн ч охин дүүгээ дагуулаад очих газаргүй тул мөнгө хураахаар шийдсэн юм. Өдөрт олсон мөнгөнийхөө яг талыг нь далд хийж үлдсэнээр нь болгодог байлаа. Дүү минь 7 нас хүрчихсэн. Сургуульд явуулахгүй л бол хожимдох гэд байгааг мэдэж байлаа. Орой ирэх болгонд өнөө ээж аав хоёр согтуу шөнөжин хэрэлдэж зодолдоод дүүг минь огтхон ч амраахгүй. Арай гэж хэрэлдэж дуусгаад хэзээ мөдгүй хугарч унах гэж байгаа орон дээр хоёр хүүхдээ байгаа гэж санаа зоволгүй гиншиж гийнаад нөгөө ажиллаа хийнэ. Ингэх тоолонд нь хөөрхий дүүгийнхээ чихийг нь таглаад төрсөн эцэг эхээ харааж хэвтдэг байлаа. Өнөө ажил нь дууссаны дараа дүүгээ бушуухан дагуулаад гараад явна. Орой орж ирэхэд яг л ийм байдалтай хэвээр. Ингээд цуглуулж байсан мөнгө маань овоо болж дүүтэйгээ нийтийн байранд орж дүүгээ аюулгүй газар хоол ундыг нь бэлдэж өгчхөөд таарсан ажил болгоноо хийж дүүгээ сургуульд явуулж хоол унд түрээсээ өлхөн зохицуулдаг болов. Илүү гарсан хэдэн төгрөгөө үргэлж хадгална. Дүү минь хааяа эцэг эхээ санаад байна гэж уйлахад нь хаа нэг өнөөх хогийн цэг дээрээ очно. Очих тоолонд тасраад унтчихсан байдаг байлаа. Энэ явдлаас хойш 20 жил өнгөрч дээ. Дүү минь одоо сайхан бүсгүй болсон. Их сургуулиа төгсөж мэргэжлээрээ ажиллаж байгаа. Харин би машин засварын газартай болж хөөрхөн хоёр хүүтэй ч болж ханийн дээд сайхан бүсгүйг гэргийгээ болгож авсан. Ингэж хэнээс ч дутахгүй сайхан амьдралд хичээвэл хүрч болдог гэдгийг бусдад жоохон ч гэсэн урам зориг өгөхийг хүссэн дээ бичилээ.

Leave a Reply

Your email address will not be published.