7настай хүүгээ алдсан надад “Би таныг хүүтэй чинь дахин уулзуулах болно” гэж хэлээд…

Цор ганц хүү минь тэнгэрт хальснаас хойш амьдралын бүх утга учир алдагдаж, долоохон настай түүнийхээ хойноос л үтэр түргэн явахсан гэхээс өөр бодолгүй хэсэг хугацааг өнгөрүүлж явсан минь цөөнгүй хэдэн жилийн өмнө…
Хорвоо хатуу,…үйлээ барагдуулахаас наана явах эрхгүй хүмүүс бид, өчүүхэн амьтад шүү дээ…

Өмнөөс минь өр нь урагдаж суугаа настай буурал ээжээ харан өрөвдөж,хүн шиг чанга гишгээд явахсан гэж хичээн, элдэв ном зохиол уншиж, өөрийгөө тайвшруулахчаан аядаж байх үедээ Ногоон дарь эх бурханы домгийг олж уншиж билээ…
Түүнээс хойш,би юун төлөө уран бүтээлч хүн билээ,..хүүдээ, ээждээ зориулж бас над шиг гашуун хагацал үзсэн олон олон эх үрс бий…

Тэдэндээ зориулж Ногоон дарь эх ийг дэлгэцэнд амьлуулахсан гэсэн бодол төрж,түүгээрээ өөртөө хүч өгч явлаа..Хүн аргаа барагдах үед л бурхан тэнгэртэй ,өөрийнхөө дотортой халз тулж ярьдаг юм билээ..

Ингэж тэр бодолдоо хөтлөгдөж явсаар,кино бүтээл хийхэд мэдээж хамгийн түрүүнд сайн зохиол хэрэгтэй болж, нэг л нартай өдөр Тодко Самсон гэж зохиолч залуутай уулзан,бодол хүслээ ярьж,нилээдгүй зүйл ч хууч хөөрлөө…

Урьд өмнө 2 хон удаа хальт таарч,шүлэг зохиолыг нь уншихаас өөргүй байсан энэ зохиолч залуу,яагаад ч юм урьд өмны дотно танил хүн шиг минь санагдаад ч очсон уу,угаас хувь ерөөл нь ч байсан уу….Өөрөө ” Сүрэг” романаа бичээд зав зайгүй байсан мөртөө…миний яриаг удаан анхааралтай сонссоныхоо дараа….

Би таныг хүүтэй чинь дахин уулзуулнаа …гэж хэлсэн үг нь сонин ид шид ийн үг шиг санагдаж билээ.
Ингээд л миний өчүүхэн хүсэл, орчин цагийн шилдэг зохиолч энэ залуугийн алдарт романуудын нэг хэсэг болон сүлэгдэн орж,

“Сүрэг” кино бүтээгдэх ерөөл буян ирсэн билээ…
Эх үрийн хагацалын гашуунийг,эх түүхийнхээ хамгийн их харуусал гунигтай,тэр цаг үетэй жишин тодотгож…ухааны цэц,үгийн уран,сэтгэлийн сайхны дээдээр зохиол бүтээлдээ шигтгээ болгон урлаж өгсөн билээ.

Ингээд ч зогсоогүй ээ….Тодко өөрөө хөрөнгө санхүү гарган бичиж өгсөн зохиолоо кино бүтээл болгож өгөхөөр болсон нь үнэхээр л тухайн үед бас нэгэн гайхамшиг болж….олон жилийн гуниг гомдол минь гэрэл гэгээгээр орлуулагдах шиг л болсон доо…

Ингээд л ганц бяцхан үрдээ зориулж хийхсэн гэж мөрөөдөл л байсан тэр санаа минь буянт энэ залуугийн ачаар дэлгэцэнд амьлах болж,ерөнхий найруулагчаар ажилласан О.Базаррагчаа маань ч шууд дэмжин хамтарч ажиллахаар болж…”Black zebra production ” аа бүрэн бүрэлдэхүүн,хүчин чадлаар нь ажиллуулж хамтран бүтээсэн дээ…

Базраа маань байгалиас заяасан уран нүдтэй,бүтээл амьдруулах өөрийн гэсэн өвөрмөц задгай сэтгэлгээтэй,тун чамбай няхуур ажилладаг,хийж буй зүйлдээ бүрэн өөрийгөө зориулдаг…уран бүтээлч хүнд байдаг бүхий л сайхан чанаруудаар өөрийгөө бий болгосон,авьяаслаг уран бүтээлч… Ингэж үгийн мастер, зураглалын шилдэг хоёр маань сэтгэл нэг,амьсгал нэг,гишгэх замаа нэг болгон энэ бүтээлийг амь оруулсан юм даа.

Монголын маань урлаг урдаа барьдаг…бүхий л хүчирхэг авьяастнууд баг болон бүрэлдэж эл бүтээл маань төрж,та бүхэнд минь дэлгэцээр дамжин хүрч байна. Орчлон хорвоо хатуу ч…бүхий л зүйл үнэ цэнэтэй гэдгийг хүн нэг бүрчлэн ойлгуулах хичээлийг бидэнд заадаг…Түүнийг нь ойлгосон бүхэнд тэр нөгөө талаа буюу зөөлөн энэрэл бүхнээ бас харуулдаг..

Тэр үнэ цэнэ нь минийхээр бол зүгээр л хайр юм…Амьтай бүхэн хайрыг л хүсдэг…Энэ замбуулинд хамгийн чин үнэн ариун нандин зүйл эх хүний үрдээ өгсөн хайр байдаг…

Яг тийм хайраар амьдрал, орчлон хорвоо биднийг цаг үргэлж хайрлан ивээж байдаг..Түүнийг л хүмүүс бурхан гэж нэрлэдэг байх…Энэ зүйл үгүй үед өс хонзон,атаа,шунал,хэрцгийлэл,дайн дажин гээд зовлон бүхний шалтгаан үүсч байдаг болов уу… Хайр байгаа газарт хүндэтгэл,ойлголцол,баяр баясгалан,амжилт бүхэн цэцэглэж байдаг…

Амьддаа бие биеэ хайрла гэдэг мөрт,зүгээр нэг хүн бүрийн амнаас гардаг хоосон лоозон шиг үг биш,үнэн үйл байгаасай🙏… Тэртэй тэргүй бид цувраад л ирсэн лүүгээ буцахаас хойш………………. Ийм л бодол сэтгэлээр “Сүрэг” түүхэн драма кино бүтээгдсэн юм.
Халуун итгэл ,оюун сэтгэлийн хамгийн нандин бүхнээ…орчлонд оршин тогтнох язгуур чанараа Монгол хүн,өөрөө өөрсдийнхөө гараар,үйлээр үгүй хийнэ гэдэг эх үр цаг бусаар хагацах там шиг, үндэстний эмгэнэл,гашуунаас гашуун харуусал юм…

Тэнгэрт байгаа ,Энхрий бяцхан үрдээ зориулж хийе гэж бодсон бүтээлийн минь жижигхэн санаа- ухамсар нь гэгээгээр,сэтгэл нь хайраар,үйл нь түмнээр хүндлүүлсэн ачлалт дүүгийн минь хүчээр энэ хүрлээ….
Ногоон дарь эх ийг ертөнцийн хайр хэмээн сэтгэж,элбэрэлийн дээд хөг аялгуу шингэсэн эрдэнийн лавайгаар төлөөлүүлж,эх хүн бүрийг дарь эх тэй зүйрлүүлэн уг киногоо бүтээсээн.

Тиймээ ид шид биелэлээ олдог…Тэнгэр болон оршсон энхрий үр,элбэрэлт ээж аавын буян хайр болон ирж,их урлаг надад сэтгэл,элгээ дэвтээх бүтээлийн сайхан үр хүүхдүүд хайрласаан…
Хүслийг минь бодит болгож, бүтээл сэтгэлээрээ хүү минь болсон хүний дээд эрхэм дүү минь ,намайг одоо “Ээж” гэж зүйрлэмгүй сайхан үгээр дууддаг ,хувь тавьлангийн бэлэг болон ирсэн хайрт дүү, “хүү” Todko Samson Чамдаа зүрхнээсээ талархая 🙏

Үгийн гайхамшигийг үйл болгож, чадал хүч авьяас билгийнхээ шандас ыг өгөөмөр сэтгэлээр зориулж кино бүтээлийг бахархалтайгаар,чадварлагаар найруулж хийж бүтээж чадсан Базраа дүүдээ Bazaar Ot чин сэтгэлээсээ талархая🙏.
Энэ бүх хугацаанд хамтдаа байж,бүхий л зүйлд чин сэтгэлээсээ хандан гар бие..хүч хөдөлмөрөө зориулан ажилласан Эрхэм дүү Дуламдаа ээж Б.Дулам Ээж даа баярлан талархая🙏.
#Сүрэг түүхэн кино бүтээлийг хамтдаа бүтээлцэж, “Цаг бусаар хагацал үзсэн эх үрс бүхнийг хүндэтгэн, Сэтгэлийн зул өргөсөн бүх уран бүтээлчид,хамтран оролцож дэмжиж ажилласан бүхий л хүмүүс,хайртай дотны бүхэндээ ,үзэж дэмжиж урам дэм хайрлаж байгаа элэг нэгт Монгол түмэндээ Бүгдэд нь Баярлалаа🙏💖.
Буянт сэтгэлийн үр хөгжин дэвжих

болтугай

Leave a Reply

Your email address will not be published.