Хойд аав намайг шөнө болхоор оролдоод байна урд шөнө бараг гээд ярьж байтал ээж шууд л чи муу бузар новш аавтайгаа завайрсан юм уу гээд намайг зодсон…

Бидний аав бурхны орондоо залраад дөрвөн жилийн дараа ээж маань нутгийн нэг эртэй ханилж билээ. Манай гэр сумын төвөөс нүүж бид амьдарч үзээгүй хөдөө нутгийг зорилоо ээж маань дүү бид нарыг тэжээж аавыг асардаг ганцаараа ажил хийлэг байсан ч аавыг өнгөрсний дараа нэг бидний хойд эцэгтэй хамтдаа амьдахаар болсон ээж дүү бид нарыг дагуулаад хөдөө мал дээр гарлаа бидэнд хойд эцэг нэг их таалагдаагүй ч ээж маань жаргалтай байсан болохоор бид хүссэн хүсээгүй дагаад явсан. Тэр эхэндээ нэг их сайхан сэтгэлтэй сайн хүн шиг байсан ч хамт амьдраад жилийн дараанаас янз бүрийн л ааш авиртай нь мэдэгдэж эхэлсэн. Дандаа архи ууна уухаараа ээжийг минь бидний нүдэн шахуу янз бүр болгоно. Би охин дүү нартаа их санаа зовдог байж билээ. Ингэж байсаар нэг л мэдэхэд би арван жилээ төгсөж оюутан боллоо. Гэр орон ээж дүү нараа орхиод хотод ирж амьдарсан. Хичээлийнхээ хажуугаар ээж дүү нараа холгохгүй гээд л их хичээж ажил хийнэ гэж хэлээд хотод сургалтын төлбөрөө олохоор ажилч эхэллээ. Амралт яг эд дундаа орж байхад охин дүүгээс минь надад дуудлага ирлээ Дүү маань агаа та гэртээ ирэх болоогүй юм уу бид нар таныг санаад байна бас гэж хэлээд уйлаад эхэллээ би ч дүүгээ аргадаад юу болсныг асуутал ойрын үед хойд эцэг намайг оролдоод байдаг боллоо нэг шөнө намайг бүүр хүчирхийлсэн тэгээд намайг хүнд хэлбэл жоохон охин дүүг чинь бас ингэнэ тэгээд та нарыг бүгдийг чинь алчихна шүү гэж айлгасан гэнэ. Тэгсэн ч дүү маань зориг гаргаад ээждээ хэлтэл чи муу бузар новш аавтайгаа заваарсан юм уу гээд намайг зодсон тэгээд ухаан алдаад уначихсан. Ээж эмнэлэгт хэвтсэн өнөө шөнө тэр хүн бас ирэх байхдаа гээд л уйлаад уналаа. БИ ч түргэхэн хамаг юмаа хамаад л замын машинд суугаад шөнө дунд гэртээ ирлээ дүү нар маань унтаж байна би том охин дүүгээ босгоод өөрөө ор луу нь орж хэвтлээ тэгсэн муу өөдгүй амьтан шууд дүүгийн маань ор луу ирж байна. Миний хамаг уур оргилоод л ирлээ. Босоод муу өөдгүй амьтныг хэд сайн цохитол дүү нар маань болио гээд намайг тэвэрчихлээ би ч хойд эцэгт өргөдөл гаргаж цагдаад барьж өглөө. ТЭр хүний шүүх хурал боллоо тэр үед ээж маань охин дүүгийн минь асран хамгаалагчаар нь сууж гомдолгүй ээ гэж хэлээд суллуулсан. Би хотод очиж байр түрээслээд бага зэрэг тохижуулчхаад гурван дүүгээ аваад оргочихсон ээждээ дүү нараа аваад явлаа аз жаргал хүсье гэж захидал орхисон ээж бид нарыг хайж цагдаа шүүх болж яваагүй ээ амьдралынхан хамгийн том гай нь бид дөрөв байсан гэж хэлсэн одоо том охин дүү маань дээд сургуульд орж бага хоёр нь арван жилд сурч байгаа би сургуулиа орхиж дүү нараа тэжээхээр машин засварчин болсон доо…

Leave a Reply

Your email address will not be published.