Мэргэн түргэн хүнд үзүүлтэл “Aх нь чaмд нэг л юм хэлье энэ apгыг xэpэглээд нөхрөө буцаагаад авчир гэхдээ удаан тогтохгүй л болов уу” гээд

Би амаржаад удаагүй эмэгтэй байна. Хүү минь төрөөд хоёр сар болж байна. Би саяхан нөхрийгөө надаас өмнө уулзаж байсан хүүхэнтэйгээ одоог хүртэл уулзаж учирдгийг мэдлээ. Өөрийгөө тайван байлгах гэж маш их хичээж байна.

Мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж ухаараад ирэх болов уу гэж бүтэн сар гаран хугацаанд чимээгүй явсан. Гэтэл тэгсэнгүй. Чамдаа хүүдээ хязгааргүй хайртай гэсэн мөртлөө тэр хүүхэн дээрээ хэдийн яваад очихсон байна.

Нэг орой их л оройтож ирсэн. Хүлээж байгаад хаачаад ирэв гэхэд ажил ихтэй байлаа гэсэн. Ажил нь их байгаасаа гэж бодсон ч хаана байж байгаад ирсэн гэдгийг мэдэж байсан болохоор маш тайвнаар одоо наад хүүхнээсээ салчхаж болохгүй юмуу.

Би чамд удам залгах хүүг чинь төрүүлээд өглөө. Хэдий болтол хоёр хүний голд гүйх гэсэн юм. Би та хоёрыг аль эртнээс мэднэ гэж хэлэхэд тэр юу ч хэлэлгүй буцаад гарсан. Эргэж орж ирээгүй.

Би түүнийг уучилсан. Хүүгээ бодоод. Эр хүн нэг алдаал биз гэж бодсон. Эргэж ирнэ ч гэж бодсон. Гэтэл тэр ганган тогос шиг хүүхнээсээ салж хагацахгүй юм аа.

Үнэндээ цаад хүүхэн нь бас хүүхэдтэй нөхөртэй эмэгтэй мөртлөө нөхөртэй минь явалдаад байх юм. Миний амьдрал энд сүйрсэн ч тэнд нэг бяцхан зүрхийг бас өнчрүүлж яахав гэж бодоод өдийг хүртэл чимээгүй хүлээж сууна.

Эх хүн болсон юм болохоор үрээ хараад манай хүнийг тавьж явуулна гэж бодсон ч үгүй бололтой. Ээж минь нэг өдөр ирээд мэргэн түргэн хүнд очъё гээд үзүүлтэл нөхөр чинь ирнэ гэхдээ болоогүй байна.

Нөгөө хүүхэн нь гинжилж авчхаад тавьж явуулах шинж алга. Нөхөрт чинь сарын тэмдгээ өгөөд байна. Тэрийг нь болиулчих л юм бол буцаад ирнэ гэх юм. Би яаж болиулж чадах вэ дээ гээд уйлтал өнөөх ах за би чамд ганц л арга зааж өгье үүрийн гэгээ орох үеэр сүү өргөөд хань ижиллээ нэр усаар нь дууд чин сэтгэлээсээ залбираад шүү.

Тэгвэл буцаад ирнэ гэхдээ удаан тогтохгүй л болов уу гэж хэлээд явуулсан. Тэр өдрөөс хойш бүтэн арван хоног нөгөө ахын хэлснээр хийсэн. Гэтэл нэг өдөр хамаг юмаа барьчихсан ирдэг юм байна. Би чинь үүнийг л хүлээж байсан хүн шүү дээ.

Нөхрөө дахиад алдчих вий гэсэндээ үүрээр өдөр болгон сүү өргөдөг болсон. Нөгөө хүүхэн өөр залуутай явалдаад баригдаж нөхөр нь уурандаа хөнөөчихсөн. Хамт явсан залуутай нь хамт эхнэрээ хөнөөчихсөн. Хэрвээ нөхөр минь тэрний оронд байсан бол гэж бодохоос ч аймар. Амьдрал богинохон шүү дээ. Хайртай дотны хүмүүсээ алдахад нь алдааг нь засдаг л хүн байгаарай….

ХӨДӨӨНӨӨС ИРСЭН МАНАЙ ХАМААТНЫ ОХИН ХЭСЭГТЭЭ МАНАЙД АМЬДРАНА ГЭЖ ХЭЛСЭН Ч ҮНЭНДЭЭ ТЭР ОХИН НЬ….
Сайн байна уу? Саяхан нэг аймшигтай зүйлийг олж мэдээд хэнтэй ярилцаж зөвлөгөө авах учраа ч олохгүй байна. Манай нөхөр өнгөрсөн намар нэг оюутан охин дагуулаад гэртээ орж ирсэн.

Мэнд устай яриа хөөрөөтэй тэр охиныг хэн бэ гэж асуухад аавын талын хамаатны охин. Очих газаргүй аав нь залгаад гэртээ байлгаад өгөөч гээд гуйгаад байхаар нь аваад ирлээ гэсэн.

Хэн гэдэг хүний охин гэдгийг мэдэхгүй ч хамаатан гэсэн үгэнд итгэж чадахаараа л найрсаг ханддаг байсан. Хөдөөний охин гэхэд өмссөн зүүсэн царай зүс гээд л хотын ганган охидоос дутахааргүй хөөрхөн охин байсан.

Нөхрийн данснаас үе үе мөнгө гарна. Асуухаар дандаа л хамаатны охин зээлсэн. Аав нь ноолуураа зараад бүгдийн өнө боломжоороо тусалж байгаараа гэхэд нь чимээгүй л өнгөрлөө.

Тэгсэн бүүр дөрвөн сая төгрөг гаргаад төлбөрийн төлчхөн тэр. Ээж маань эмчилгээтэй мөнгө байна уу гэхэд нь ээжээсээ хүртэл харамлаж хагалж байсан мөнгийг минь нэг годгоносон охинд гаргаад өгөхөд уур хүрч өнөөх охиныг нь нүү гэж уурласан.

Айлд байгаа оюутан хүүхэд айж ичдэг дээ. Тэгтэл тэр охин эсрэгээрээ. Дураараа. Манай нөхөрлүү залгаж миний идэж үзээгүй амттай зүйл захина. Гэтэл надад ганц зайрмаг ч авч ирдэггүй мөртлөө дүүгийнхээ захисан болгоныг авчран.

Бүтэн өвөлжин тэр охинтой хэрүүлтэй маргаантай хамт амьдарсан. Ээжийн бие үе үе өвдөнө. Тэр болгонд хүүгээ дагуулаад ээжийгээ асарч хэд хононо. Нэг өдөр нөхөртэй хэлэлгүй оройхон гэртээ даралтын аппарат авах гээд ирсэн.

Хаалгаа онгойлгоод нөгөө хоёрыг унтаж байгаа байх гэж бодоод сэмхэн орчиход гарах гэтэл унтлагын өрөөнд эмэгтэй хүн гийнах шиг болсон. Том өрөөнд ортол манайд байдаг оюутан охины ор засаатай өөрөө алга.

Арай энэ хоёр чинь гэж бодоод бушуухан хаалга онгойлгоод ортол өнөө хамаатны дүүтэйгээ бөгс бөөрөө нийлүүлчихсэн байх нь тэр. Орилж хашхирч нөгөө охиныг нь хөөж туутал би жирэмсэн эцэг нь танай нөхөр гэх нь тэр.

Яалтачгүй томорсон тэр гэдсийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Дүү чинь гэж хэлсэн биз дээ гэхэд тэр охин би дүү нь биш хайртай эмэгтэй нь гэсэн.

Ингээд л хоёуланг нь хөөгөөд гаргачихсан. Нөхөр маань ажил дээр ч тэр ээжийн гэрт ч тэр орой бүх газар дагаж явах юм. Орой болохоор гэрийн үүдэнд ирээд суучихна.

Эцэг нь би биш. Намайг уучлаач гээд уйлж унжаад бөөн юм болно. Нууц амрагаа гэртээ оруулж ирчхээд надаар тэжээлгэж байсан гэж бодохоор уур хүрч байгаа ч хүүгээ бодоод бүхнийг мартмаар юм шиг.

Би одоо яах ёстой вэ? Энэ бүх зүйлийг нөхөр бид хоёр л мэдэж байгаа. Ээждээ түүнийг хөдөө ажлаар явсан гэж хэлсэн. Харин хадмуудтайгаа холбоо ч барьдаггүй болохоор хэн нь ч мэдээгүй байгаа……

ЛААНЫ ГЭРЭЛ УНТРАХАД НӨХӨР АЙЛЫН ЭХНЭРИЙН ӨВӨРТ ЯВААД ОРЧИХСОН ТЭР ҮЕД НАМАЙГ….

Арван жилийн сургуулиа төгсөх жилээ эмнэлэгт хэвтээд гурван эмээтэй нэг өрөөнд байрлаваа. Эхний өдрөөс л эмээ нар дайлж цайлаад л ид ид гээд эрхлүүлээстэй. Угаасаа бөөрийнхий хүн чинь бүр бондоогоостой ххэ.

Өвөө нар үе үе өрөөгөөр зочилно тэгээл эмээ нар ичнэ их хөөрхөөн. Хүн өтөлхөөрөө яг хүүхэд шиг болчихдог гэж үнэн юм билээ. Гурван эмээ маань заримдаа их хөгжилтэй зүйлээ дурсаж хуучилна. Нутаг усаа дурсана.

Тэдний яриаг сонсоод хэвтэх гүй ээ мөн сайхансан. Нэг өдөр нэг эмээ ярьж байна аа. Охин хүүхэд их эрт нөхөрт гарах гэж яарч хэрэггүй юм шүү хүү минь.Эр хүн гэдэг чинь балчир насанд яггүй бурхинууд шүү дээ л гэж байна.

Хөөх тиймүү та хэдэн насандаа хадамд гарваа, юу болсон юм гэхэд. Эмээ нь дөнгөж арван дөрвөн насандаа айлын эхнэр болж байлаа. Нэг өдөр нөхрийгөө дагаад хаашаа ч юм явж байлаа,тэгээд яахав замд явж байсан улс шөнө болж замын айлд хоног төөрүүлэхээр болж гэнэ.

Тэгээд л айлын эхнэр ганцаар угтаад хоол цай болж дайлж цайлж гэнэ. Унтацгаахаар ч болов, лаа ч унтрав. Гэтэл нөхөр нь айлын эхнэрийн өвөрт ороод хэвчихсэн гэсэн. Би яриаг нь сонсож байгаад тэрүүхэн зуур бачуураад та тэгээд яасан гээд тэсэлгүй бушуухан эмээгээс асуухад Тэгдэг л ёстой юм байх даа гэж бодоод ганцаараа унтаад өгсөн гэж үү хэхэ…

Тиймхэн балчиртаа нөхөрт гараад эр нөхрийнхөө яггүй бурхи байсныг хэзээ ч ойлгож гомдсон юм, хэзээ ч бас уучилсан юм бүү мэд, дээхэн үеийн улсууд гэж их ч уужим хүмүүс юм даа…

Leave a Reply

Your email address will not be published.