КРАНД ДАРУУЛЖ АМИА АЛДСАН Х-ИЙН ЭЭЖ:Хүүгээ нас бараагүй гэж итгэж байна “Эмчийг очиход амьсгаатай байсан гэсэн” Тэгэхээр амьд байгаа болов уу гэж найдаж байна

Хaн-Уyл дүүpгийн нyтaг дэвcгэpт бaйpлax “Хүннү-2222” xopooллын бapyyн тaлд бapьж бaйcaн бapилгын aвтo kpaн yнaж, xoёp xүн aмиa aлдcaн xapaмcaлтaй xэpэг гapaaд бaйнa. Toдpyyлбaл, “Hoмин Кoнcтpakшн Дeвeлoпмeнт гpyпп”-ийн зaxиaлгaap бapьж бaйcaн opoн cyyцны бapилгaд ocoл гapч, xoёp эpэгтэй aмиa aлдcaн юм.

Уг xэpгийн тaлaap ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дapгa, xypaндaa Б.Бaaтapxүү “Хaн-Уyл дүүpгийн 18 дyгaap xopooнд бapигдaж бaйгaa бaйгyyлaмж дээp aжиллaж бaйcaн cyнaдaг aвтo kpaн yнacaн. Энэ тyxaй дyyдлaгa өнөөдөp 12:52 цaгт иpж, шaлгaлтын aжиллaгaa явyyлж бaйнa. Бидэнд иpcэн мэдээллээp тyc бapилгa дээp aжиллaж бaйcaн 36 нacтaй, эpэгтэй Х, 20 нacтaй, эpэгтэй Б нap нac бapcaн. Хэpгийг Хaн-Уyл дүүpгийн цaгдaaгийн нэгдүгээp xэлтэc шaлгaж бaйнa” гэж мэдэгдcэн билээ.

Тэгвэл бид талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзахаар Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт очлоо. Талийгаачийн ар гэрийнхэн хэргийн газраас 17:00 цагийн үед ШЭШГ-т ирэв. Талийгаач 20 настай Х-гийн ээж, ах, дүү нар хүүгээ нас барсан гэдгийг мэдээгүй бололтой.

Эмнэлгийн жижүүрээс “Кранд даруулж, гэмтсэн хоёр хүн хаана байгаа вэ. 20 настай хүү нь хэр зэрэг гэмтсэн бэ. Гар, хөл нь гэмтсэн ч хамаагүй, амьд л байвал болоо. Эгчдээ мэдээд өгөөч. Шүүх бүрэлдэхүүн нь ирсэн үү” гэж асуув.

Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч, дэд ахлагч залуу “Манайд хоёр дуудлага ирсэн. Кранд даруулж, амиа алдсан хоёр хүнийг авчирсан байгаа. Одоогийн байдлаар шүүх шинжилгээ хийгдээгүй байна. Хоёр эмч дарааллаар нь задлан шинжилгээ хийнэ. Манайд хоёр дуудлага ирсэн учраас хоёулаа л газар дээрээ өнгөрсөн гэсэн үг шүү” гэлээ.

Бид талийгаач Х-ийн ээжээс цөөн асуултад хариулт авлаа.

-Краны осол болж, хүү нь дарагдсан гэдгийг хэзээ мэдсэн бэ. Цагдаагаас тань руу ярьсан уу?

-Миний хоёр хүү барилгын компанид туслах ажилтнаар ажилладаг юм. Кран унаж, бага хүү минь дарагдсан гэдгийг том хүү маань хэлсэн. Ах руугаа залгаж, хамгийн анх хэл дуулгасан байна лээ. Том хүү маань хөгжлийн бэрхшээлтэй учраас ярьж чаддаггүй. Гэхдээ ямар ч байсан ахдаа хэл дуулгаж байж бид мэдэж ирлээ. Хүүгээ нас бараагүй гэж итгэж байна. Эмчийг очиход амьсгаатай байсан гэсэн. Тэгэхээр амьд байгаа болов уу гэж найдаж байна. Гар, хөл нь хугарсан ч хамаагүй амьд л байж байвал болно. Гэхдээ албаны хүн найдлагагүй юм ярьлаа, сая.

-Хамт байсан хүүгийн тань бие муу байгаа бололтой. Сэтгэл санааны хувьд маш хэцүү харагдаж байна. Эмнэлгийн байгууллагад хандсан уу?

-Бага хүүгээ ядаж харчихаад, ямар байгааг нь мэдчихээд энэ хүүгээ эмнэлэгт үзүүлнэ. Дүүтэйгээ нэг талбайд хамт ажиллаж байсан учраас юу болсныг бүгдийг нь харсан байх. Сэтгэл санаа нь маш хүнд байна. Бага хүүгийн минь цээж, гар кранд дарагдсан юм шиг байна. Кран дээрээс нь унахад зугтааж байгаад дарагдсан юм шиг байна лээ. Бидэнд яг юу болсон гэдэг тодорхой мэдээлэл алга.

-Таны бие давгүй юу. Осол болсон газар руу орсон уу?

-Цагдаагийн албан хаагчид биднийг ослын газар руу оруулахгүй байна. Хүүгээ энд ирснийг арай гэж мэдэж ирлээ. Юу болоод байгааг ойлгох сөхөө, ухаан алга. Дөнгөж сая даралтны эм уулаа.

-Хүү тань барилгын ажил хийгээд хэр удаж байсан юм бэ?

-Сургуулиа төгсөөд удаагүй байсан. Энэ жил анх удаа л барилгын ажил хийж байсан юм. Хүү минь өглөө ажилдаа эрүүл саруул, инээгээд гараад явсан.

КРАНД ДАРУУЛЖ АМИА АЛДСАН Х-ИЙН ЭЭЖ: Хоёр хүү минь нэг газарт ажилладаг байсан. Хүүгээ амьд байгаа гэж итгэж байна

Leave a Reply

Your email address will not be published.