Ээж apxи yyгaaд coгтoxoopoo дандаа галын xaйчaap зoддoг ээжээ өвдөөд байна үxлээ гэж гyйxaд хүртэл зoлбин эцгийгээ дуурайсан юм гээд….

Намайг бага байхад ээж аав хоёр өдөр шөнөгүй архи уудаг байсан. Уух бүртээ зодолдон. Зодолдож дуусгаад дүү бид хоёрыг зодож эхэлдэг байсан. Охин дүүгээ их л өрөвддөг байсан.

Тэгээд л өмнүүр орж намайг зод гээд долоохон настай биедээ баймгүй их зориг гаргаж мөчөө хугартал зодуулдаг байсан. Ажил хийхгүй. Тэрнээсээ болж байнга маргалдан.

Үргэлж нэг нэгэндээ бурууг өгнө. Чи л байхгүй байсан бол сайхан амьдрах байсан гээд. Өдөрт эрүүл байх цаг тун ховор. Шараа тайлж эхлүүлсэн өглөө өдөржин ууж өнжин.

Архины мөнгө олдохгүй үед дүү бид хоёрыг гудманд хүмүүсээс хоолны мөнгө өгөөч гэж гуйлга гуйлган. Тэр мөнгөөр нь бүгдэнгээр нь архи аваад уучхан.

Яаж энэ аймар амьдралд хүн болж өсөснөө одоог хэрнэ гайхаж заримдаа уйлах үеч бий. Найман нас хүрч дүү таван нас хүрдэг жил аав нэг архичин хүүхэн дагаад алга болсон.

Тэр эмэгтэй нь ээжийг бодоход арай залуухан бас туранхай болохоор дагаад явсан байх. Тэр үед ээжтэй үлдсэн нь хамгийн том алдаа болсон. Өдөр шөнөгүй уух ээж дүү хоёёрыг шөнөжин зодож гарыг минь өргүүлж нэг ч амраадгүй болсон.

Нэг өглөө унтаж байсан дүүг минь үсдэж босгож ирээд гичий минь ус аваад ир гээд нүүрлүү нь цохисон. Би гүйж очоод ээжийгээ болточ гэж орилтол намайг өшиглөж унагаад галын хайчаар нүүр нүдгүй цохисон.

Цус нөжтөйгээ холилдсон би дүүгээ зодуулна гэхээс айж бушуухан зугт гээд гаргаад гүйлгэчихсэн. Ээжээ өвдөж байна одоо болиооч гэж гуйхад хүртэл золбин эцгийгээ дуурайсан гичий гэж хэлээд улам хүчтэй цохисон.

Ингээд л намайг зодож дуусгаад хээв нэг гэрээс гараад явчихсан. Хөл гар мэдээ байхгүй бүх бие минь цус болчихсон байхад дүү минь гаднаас нэг ах дагуулаад ороод ирсэн. Тэрнээс хойш юу ч санадаггүй.

Эмнэлэгт ухаан орсон. Дүү минь хажууд сууж байсан. Олон сар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Гэртээ очхоос л айж байсан. Тэр эмнэлэгт дүү минь ямар ч аюулгүй хажуу хавийн хүмүүс хоол өгч гэдэс цатгалан айдасгүй байсан болохоор тэндээ л байгаад баймаар байсан.

Бие ч тэнхэрч тэндээсээ шууд л асрамжийнгазарт очсон. Тэгэхэд маш их баяртай байсан. Хүүхдийн хүчирхийлэл мэр сэр байдаг байсан ч охин дүүгээ хэнд ч дээрэлхүүлэлгүй том болцгоосон.

Одоо бол хэнээс ч дутахгүй гэр бүлтэй болцгоож сайхан амьдарцгааж байна. Хэдий сурсан мэдсэн боловсрол тун бага ч азаар дүү минь сайн хүнтэй сууж би ч сайн хүнтэй сууж сайхан амьдарч байна. Гэрээсээ гарсан тэр өдрөөс хойш эх эцэг гэх нэртэй

Leave a Reply

Your email address will not be published.