Эрүүл Мэнд

“ЯДУУ ГЭЭД ХАЙРТАЙ БҮСГҮЙ НЬ ОРХИОД ЯВСАН…”

Амьдралд боломж үргэлж дэргэд байдаг. Гэвч аль боломжийг сонгох нь хувь хүний асуудал байдаг бөгөөд энэ сонголтонд мөнгө нөлөөлөх тохиолдол маш их байдаг. Нэг залуу эд хөрөнгөгүй, ядуу гэдэг шалтгаанаар хайртай бүсгүйгээсээ татгалзсан хариу сонсжээ. Бүсгүйн хувьд мөнгөтэй л байхад аз жаргалтай байж болно гэсэн ойлголттой. Тэд арван жилийн дараа нэгэн том худалдааны төвд санаандгүй байдлаар тааралджээ.

Бүсгүй нөхрөө хүлээн зогсож байлаа. Хуучин найз залуугаа харангуутаа таньжээ. Очиж хэр амьдарч байгааг нь мэдэх санаатай мэнд мэдэж яриа өдөв. -Хүүе сайн уу. За амьдрал сайн уу? Би их сайн амьдарч байгаа. Маш амжилттай яваа хүнтэй суусан. Миний нөхөр том төслүүд дээр ажиллаад сард л гэхэд овоо хэдэн сая төгрөгний цалин авдаг гээд бод доо. Чи харин хэр зэрэг амжилтанд хүрсэн бэ, гайгүй ажилд орж хүнтэй сууж амжаа юу?

Залуу нэгэн цагт маш их хайрлаж байсан эмэгтэйгээсээ ийм үг сонсоод нулимс нь гүйлгэнэж гомдсондоо юу гэж хэлэхээ мэдэхгүй дуугүй зогсов. Тэр мөчид бүсгүйн нөхөр ирэв. Бүсгүйг үг хэлж амжаагүй байхад эхнэрийнхээ ярилцан зогсож байгаа хүнийг таниад – Сайн байна уу, өдрийн мэнд захирлаа. Та миний эхнэртэй танилцаж амжсан уу? Тэгсэнээ эргэж хараад эхнэртээ: – Хонгор минь, чамайг захиралтайгаа танилцуулъя. Миний ажиллаж байгаа томоохон төсөл чинь энэ хүнийх шүү дээ.

Бүсгүй маш их цочирдсон царай гаргаад үг ч дуугарч чадсангүй. Залуу зүгээр л инээмсэглээд – За хө, дараа тухтай танилцъя. Би явахгүй бол болохгүй нь. Яаралтай ажилтай яваа юм. Өнөөдөр таньтай тааралдаж, эхнэртэй чинь танилцах таатай байлаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй гээд явав. Түүнийг явахад хосууд араас нь харан зогслоо. Бүсгүй ухаан орон -Энэ залуу чиний захирал гэсэн үү? -Тийм ээ, хонгор минь. Тэр маш баян, захирал хүн ч гэсэн их даруу төлөв энгийн нэгэн.

Түүний амьдрал их гунигтай түүхтэй юм билээ. Түүнийг зүгээр л ядуу, мөнгөгүй гээд хайртай бүсгүй нь салаад явж байсан гэсэн. Тэр цагаас хойш маш их хичээж, өөрийнхөө толгойгоор маш их амжилтанд хүрч чадсан мундаг хүн. Одоо тэр маш баян, аль хэдийн тэрбумтан хүн болсон. Нөхөр нь гарч явахдаа -Тэр бүсгүй энэ хүнтэй суусан бол их азтай байх байсан байгаа биз гэхэд бүсгүйд хэлэх үг олдсонгүй. Бүх зүйл өөрчлөгддөг. Хэзээ ч өнгөц дүгнэлт битгий хийж бай.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button