Гэмт хэрэг

Зөв зохистой ашиглаж чадахгүй бол PUBG гэх мэт тоглоомуудын сүлжээг хаасан нь зөв. Дэмжиж байвал Шэйр хийгээрэй.

Саяхан Монгол Улсын төлөөлөл Z3us Esports буюу PUBG mobile тоглоомын төрлөөр өрсөлддөг баг маань 1 сард зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлж 75000 ам.долларын шагнал хүртсэн билээ.

Үүний зэрэгцээ Монголд уг тоглоомоор стрийминг төрлийн бичлэг хийж Live хэлбэрээр бусдад танигдсан хүн олон байдаг. Үүний нэгэн жишээ нь та бидний сайн мэдэх “Тусгай салаа” олон ангит киноны гол дүрүүдийн нэг болох Сүлд буюу жүжигчин А.Алтанхуяг энэхүү төрлөөр фэйсбүүкт Live хийдэг бөгөөд аль хэдийнээ 40 мянга давсан үзэгчтэй болсон билээ. Үүний дийлэнхи хувийг хүүхэд багачууд болон өсвөр үеийнхэн эзлэдэг байна. Тэрээр уг тоглоомыг тоглон шууд бичлэг хийх үедээ нэг ч удаа xapaaл хэлдэггүй. Бас бага насны хүүхдүүдийг эрт унтах, бага тоглох ёстой хэмээн уриалдаг билээ.

Түүнтэй адил төрлөөр тоглоом тоглож буй бичлэгээрээ бусдад танигдсан хүмүүс олон. Гэвч тэд шууд бичлэгийнхээ үеээр ёc бyc үг ихээр ашиглаж хүүхэд залууст буруу үлгэр дуурайлал үзүүлэх нь олонтаа.

Саяхан гэхэд Iole гэх нэртэй нэгэн стриймэр залуу x.ү.ч.и.н.гийн xэpэгт холбогдоод авсан юм. Тэр энэ хэрэгт холбогдсоноосоо хойш одоог хүртэл пэйж хуудсандаа нэг ч бичлэг болон бусад зүйлс оруулалгүй таг чиг алга болсон юм. Цaгдaaгийн байгууллага болон бусад эх сурвалж энэ хэргийн тухай тодорхой мэдээлэл оруулаагүй байгаа ч таг чиг болсон нь нэг л жигтэй гэмээр. Тэр хамгийн сүүлд пэйж хуудсандаа “Хүн хүнээрээ байх сайхан. Цаг хугацаа бүгдийг шийдээд өгөх байх” гэсэн пост оруулснаас хойш өдийг хүртэл нэг ч пост оруулаагүй юм.

Тухайн хэргийн xoxиpoгч гэх өсвөр насны охин өөрийн нэр хүнд болон үнэ цэнээ гээн байж энэ хэргийн тухай олонд тараасан билээ. Уг охин тэдний дунд өрнөсөн яриаг нууцаар бичин олон нийтийн сүлжээнд тараасан байна. Уг бичлэгт тэрээр цaгдaaгийн байгууллагыг хүртэл өчүүхэн, 5 сая төгрөгөөр амыг нь таглана хэмээн дурдаад авсан байна.

Сайны хажуугаар caap гэгчээр зарим хэсэг нь спорт хэмээн үзэж улсынхаа нэрийг дэлхийд мандуулж байхад зарим нэг нь олонд танигдаж өсвөр насны охид залуусын дунд нэр хүндтэй болоод тэрийгээ ийм зүйлд ашиглаж байгаа нь тун тоогүй. Нэг бол зөвхөн мэргэжлийн хүмүүст нь сүлжээг нь нээлттэй орхиод бусдыг нь хаах нь зөв байх. Эвсэл эцэг эхчүүд та бид хүүхдэдээ тавих хараа хяналтаа өсгөж, хаана юу хийж яваа болон юу үзэж, юу хийж байдгийг нь үргэлж мэдэж зөвлөх хэрэгтэй.

Уг охины цацсан бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

 

Олон хүнд түгээж иймэрхүү хэргийг илрүүлж, цаашлаад зайлсхийх боломжтой тул та шейр хийхээ мартав аа!

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button