Нийгэм

Дуучин П.Идэржавхлан шинэ жилийн арга хэмжээнд дуулахдаа костюм пиджакны доогуур монгол гутал өмсөж очжээ

Монголын олны танил сайхан гэр бүлүүдийн нэг бол Дуучин П.Идэржавхлан болон жүжигчин З.Онон нар юм. Залуу үеийн төлөөлөл болсон сайхан хосууд өдгөө хоёр хүүхдийн ээж аав билээ. Саяхан дуучин П.Идэржавхлан “Энэ насны хайр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан.

Энэхүү тоглолтын эхнэртээ нэгэн гэнэтийн бэлэг барьж эхнэрээ төдийгүй үзэгч олны сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр өөрсдийнаөө хайрын түүхийг гэрч болсон дурсамжит газруудаар хэн бүхнийг аялуулж, хайртай бүсгүйдээ гэнэтийн бэлэг барин гэрлэх санал тавьжээ.

Хосууд ирэх зургадугаар сард хуримаа хийхээр товложээ. Харин гэнэтийн бэлэг хүлээн авсан жүжигчин Онон “Сэтгэл догдлоод нулимс урсаад амнаас үг эвлэж гардаггүй юм байна билээ” хэмээжээ.

Тэгвэл чадварлаг дуучин маань өнөөдөр сошиал хуудсандаа нэгэн пост оруулсан бөгөөд тэрхүү пост нь бүх наргианы эхлэл болсон юм.

Түүний эхнэр жүжигчин Онон үнэхээр хөгжилтэй наргианч нэгэн болохыг доорх зурагнаас харж болно.

Энэхүү постыг нь харсан мэмэчид зүгээр байхгүй нь ойлгомжтой Дуучин Идэржавхланг маань яг л хослолын доогуур монгол гутал өмссөн юмшиг зургийг нь янзалж орхижээ.

Мэдээж дуучин маань тэгэж хувцаслахгүй нь лавтай ч хальт харвал монгол гутал өмчихсөн юмшиг л харагдаж байгаа биз уншигч та бүхэн минь анх хараад юу гэж бодсоноо коммент хэсэгт хуваалцаарай.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button