Нийгэм

Жүжигчин Уянга болон жүжигчин Баярбат нарын хайрын романс ил боллоо

Үзэгчдийг байлдан дагуулсан “37-р точка киноны Сувдаагийн дүрийг бүтээсэн жүжигчин У.Уянга өмнө нь “Сайн уу, амьдрал минь киноны хоёрдугаар ангид гол дүр бүтээж байсан түүнийг Мааз хамтлагийн “Хайр эмзэгхэн дууны клипэнд тоглож байсныг үзэгчид сайн санаж байгаа биз ээ.

Тэрээр мэргэжлийн жүжигчин биш ажээ. 2016 онд МУИС-ын Хот бат бүс төлөвлөлтийн ангийг дүүргэсэн тэрбээр “Би дурламаар байна “18 нас би чамд хайртай “Киносутра; зэрэг хэд хэдэн кинонд туслах болон гол дүр бүтээсэн байна.

Ялдамхан төрхтэй энэ бүсгүйн нөхрийг Б.Санаа гэдэг. Хосууд нэг хүүтэй бөгөөд өөрсдийгөө “хорвоогийн хамгийн аз жаргалтай хосууд хэмээн тодорхойлсон гэдэг. Харин нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа
-Фантастик продакшнийхан шижигнэсэн сайхан залуучуудтай шүү дээ. Эдгээрээс аль нэгийн сонгож крашла гэвэл хэнийг нь сонгох вэ?

-Баярбат ахыг сонгоно. Тамираа ах дуудаад киноны пробонд орох гээд очсон чинь олон жил хараагүй болоод ч тэр юм уу, Баяраа ах аймар өөр болчихсон байсан. Тэгээд л би гэнэт Баяраа ахыг хараад крашилсан гэжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button