Нийгэм

Э.Тодгэрэл салснаа зарласан өдөр “Чамаас явсан өдөр” дууг Шүүдэрээд зориулсан уу?

АНУ-д ази гаралтай бүсгүйчүүдийн дунд явагддаг “Miss Asia USA” тэмцээнд бэлдэж буй П.Шүүдэрцэцэг саяхан дэлгэрэнгүй ярилцлага өгч “Нөхөр болох хүндээ маш өндөр шалгуур тавьдаг. Би одоогоор ганц бие байгаа.

Олон том шалтгааны улмаас найз залуугаасаа салахаар шийдсэн. Мөн нэгнээсээ хол амьдрах хугацаанд янз бүрийн асуудал үүсдэг юм байна лээ. Итгэл алдрахаас эхлээд хэцүү.

Би ганц бие болоод жил зургаан сар болсон байна” гэж жүжигчин Э.Тодгэрэлээс салснаа зарлалаа. Уг нь Э.Тодгэрэл УДЭТ, бүр алдарт “Анна Каренина” жүжгийн Вронскийн дүрд тоглох байснаас орхиж, сүйт бүсгүй П.Шүүдэрцэцэгийн араас явсан.

Харамсалтай нь удалгүй буцан ирж, фитнесс, бодибилдингээр эрчимтэй хичээллэснээ тамирчин шиг бие бялдартай болсон. Харин П.Шүүдэрцэцэгийн салснаа зарласан өдөр Э.Тодгэрэл пэйждээ “Чамаас явсан өдөр” дууг оруулжээ.

Ингэхдээ “Нил цагаан” жүжгийн дууг хүлээн авна уу…
“ЧАМААС ЯВСАН ӨДӨР” Дуучин: Т. Бархүү, Д. Баярмаа Шүлэг: Golconda Ая: Б. Бямбабаяр /УГЗ/

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button