Нийгэм

О.Мөнхжин: Би яг 13-тайдаа Японд сурч байхдаа “Өмхий Монгол” гэж доромжлуулж, маш их ганцаардаж зовдог байсан

Би яг 13 насандаа Япон улсад очиж дунд, бага сургуульд сурч байсан. Дээд ангийн СЭНПАЙ хүүхдүүдээр “Өмхий Монгол, Хар Монгол, Тэнэг Монгол” гэж маш их доромжлуулж, гадуурхагдаж, уурандаа тэр хүүхдүүдтэй зодолдоод, эцэст нь дээд ангийнхантайгаа зодолдсон хэрэгт унаж, нэг ч найз нөхөргүй болж, ангийн хүүхдүүд харицахгүй, маш их ганцаардаж зовдог байсан. Монголд ч тэр дээд ангийнхан мөнхөд дарлаастай. Барахгүй болонгуутаа ангиараа нийлж зоддог л байв. Архины мөнгө нэхнэ.

Тааралдах үнэн дарамттай! Сайхан хүүхэд насын хажуугаар ийм саар зүйлсүүд маш их байсан тул МОНГОЛ жаахан охиныхоо зовлонг ойлгохын дээдээр ойлгож байна. Гэхдээ энэ бол мөсөн уулын дөнгөж цухуйж байгаа орой нь… Солонгосын тал хууль эрх зүйн арга хэмжээ авч, бүрэн дүүрэн эмчилгээ, сэтгэл санааны хохирол гэх мэт бүгдийг хариуцах ёстой. Сургуулийн захиргаатай хариуцлага тооцох хэрэгтэй!

Ер нь гадаадад ч, дотоодод ч хүүхдээ мэддэггүй сургууль, багш сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнууд их. Би 23-ын үүдэнд 2 анги дээд банди нарт хичээлийн эрхлэгчийн нүдэн дээр хамраа нээлгэж л явсан. Юу ч хийгээгүй! Асуудлыг томоор нь харж, нийтээр нь шийдэх тал дээр анхаарах хэрэгтэй.

Хөөрхий охин болоод түүний гэр бүлд JUSTICE иртэл энэ асуудал дээр дуу хоолойгоо хүргэсээр байх болно!  Харин манай Монголын ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ажлаа хий! Иргэнийхээ эрхийг хамгаал! (Бид Солонгосчуудыг үзэн ядах, хадуурсан үзэл суртал гаргаж болохгүйг санаарай!

Энэ нэг улсын асуудал, гажуудал бас биш юм. Мөн бид гадаад улсад биеээ авч яваа байдал, зодоон цохион, хулгай дээрэм, соёлгүй бүдүүлэг байсан нь бидний үр хүүхдүүд гадуурхагдах шалтгаан болж байгааг анхаарах хэрэгтэй! Ах нар гадаадад өгзөг барихаа болих хэрэгтэй. Жигшүүртэй!)

200,000 санал цугларвал Солонгосын Ерөнхийлөгч рүү хүргэгдэнэ. Линк рүү фэйсбүүкээрээ нэвтэрч ороод 동의 дээр нь дарж саналаа өгөөрэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button