Нийгэм

Дуучин Ч.Цэлмүүн “мексик” цустай гэдгийг тэрбүр хүмүүс мэддэггүй

Монголын хамгийн анхны “Universe best songs” тэмцээний Гранприг авснаар олонд танигдсан дуучин бүсгүй бол Ч.Цэлмүүн. 2008 оны “Монголын Оюутны Мисс”-ээр шалгарч байсан тэрээр хэдхэн хоногийн өмнө 30 нас хүрчээ.

Оюутан байх хугацаандаа урлагын карьераа амжилттай эхлүүлж байсан тэрээр өдгөө Япон улсын анагаах ухааны корпорацийн зөвлөхөөр ажиллаж буй.

Ч.Цэлмүүн монголд байхдаа “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн.Тэрээр “Шинжлэх ухаан гэдэг маань амьдралыг судалдаг. Амьдрал гэж юу юм бэ, яах гэж амьдрал байна вэ, би яах гэж төрсөн юм, бид юуны төлөө амьдарч байгаа юм гээд л тэр бүх нууцуудыг харж эхэлдэг болов уу. Би анхандаа эмээж байсан. Учир нь энэ мэргэжлээр явснаар цаашид эрдэмтэн болохдоо бэлтгэж байна гэсэн үг. Нэгдүгээр курст хими, биологи, физик, математик зэрэг хүнд хичээлүүд үзэх үнэхээр хэцүү байсан шүү. Одоо бол би мэргэжлээ их зөв сонгожээ гэж бодож байна” гэж байсан удаатай.

Мөн тэрээр АШУҮИС-д орчны эрүүл мэнд сэдвээр магистраа хамгаалж байжээ. Харин саяхан Японы Тохоку Их Сургуульд докторын зэргээ хамгаалсан юм.Тэрбээр 2012 онд Н.Алтанхайрхан гэх залуутай хуримаа хийж хөөрхөн хүүтэй болсон ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй.

УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы зээ дүү гэгддэг түүнийг “мексик” цустай гэдгийг тэрбүр хүмүүс мэддэггүй. Түүний нагац эмээ буюу Г.Баярсайхан гишүүний ээж нь латин америк хольцтой хүн байсан гэдэг. Эмээгийн энэхүү “халуун цус” дуучин бүсгүйд өвлөгдснийг түүний гоо үзэсгэлэнгээс харж болно.

Харин дуучин бүсгүй уран бүтээл болон хувийн амьдралаа ганцаар зохицуулж ирсэн. Тэрээр сүүлд С.Ангараг хэмээх залуутай гэрлэж байгаагаа албан ёсоор зарласан. Удаан хугацаанд найз нөхдийн холбоотой байсан тэд одоо Япон улсад ажиллаж, амьдарч байгаа. Түүний найз залуу С.Ангараг нь Монголын шигшээ багийг төлөөлж талбайн теннисний төрөлд Азийн наадамд оролцож байжээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button