Нийгэм

Жүжигчин О.Цэнгэл амаржиж хүүтэй болжээ өчигдөрхөн нэг хүүхдийн ээж байсан хүн хэдхэн цагийн дотор хоёр хүүхдийн ээж боллоо

Дууны тэмцээнээр анх олны танил болж, анхны амьдралаа эхлүүлсэн дуучин бол Э.Мишээл. Бараг од болоод удаагүй байхдаа анхны амьдралдаа цэг тавьж хоёр дахь амьдралаа жүжигчин О.Цэнгэлтэй эхлүүлсэн билээ.

Нэг хэсэг олны шүүмжлэ л дагуулж байсан тэдний харилцааг өнөөдөр нийгмээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Хосуудын хувьд үлгэр жишээ хосуудын нэг болохыг ихэд хичээж, нэг охинтой болсон юм. Тэгвэл хосууд өнөөдөр хүүтэй болжээ.

Энэ талаар жүжигчин О.Цэнгэл өөрийнхөө цахим хуудсанд “Өчигдөрхөн нэг хүүхдийн ээж байсан хүн хэдхэн цагийн дотор хоёр хүүхдийн ээж боллоо. Ээж аав, эгчдээ хайр цацруулан ирсэн хайрт хүү минь гэр бүлд минь тавтай морил” хэмээн бичжээ.

Хоёр эхнэрийн гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэж буй Э.Мишээл “Ингээд 4-үүлээ боллоо. О.Цэнгэл чамдаа маш их баярлалаа бас чамаараа маш их бахархлаа!” хэмээн бичсэн байна.

Хүүтэй болж хүч нэмсэн хосуудад баяр хүргэе.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button