Нийгэм

Өсвөр насны 5 хөвгүүд нэг охиныг бүлэглэн зодсон хэрэг гарав

Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож байгаа бичлэгийг сошиал орчинд байршуулжээ. Бичлэгт 4-5 хөвгүүн нэг хүүхдийг бүлэглэн зодож байх аж. Зодуулж буй тухайн хохирогч хүүхэд нь эмэгтэй эсвэл эрэгтэй гэдгийг таамаглах боломжгүй байгаа ч дүрс бичлэгээс харахад эмэгтэй хүүхэд байх магадлалтай байна.

Бид энэхүү хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ талаарх дуудлага мэдээлэл, өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх талаар, хэрэг хаана, хэзээ болсон гэдгийг шалгаж байна” гэлээ.

Он гарсаар эхний арван сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 14079 болж, өмнөх оны мөн үеэс 146 буюу нэг хувиар өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 670 буюу 4.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна. Мөн бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 1036 бүртгэгджээ.

Түүнээс гадна энэхүү хугацаанд гэмт хэргийн улмаас 19.8 мянган хүн хохирсноос үүний 990 буюу 5 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 9032 буюу 45.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн гэмт хэргийн улмаас 6625 хүн гэмтэж, 537 хүн амиа алджээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button