Нийгэм

Жүжигчин золоо 90кг жинтэй байсан бөгөөд мэргэжлийн тамирчин байжээ

Жүжигчин Золоо нэгэн телевизийн нэвтрүүлгээр дараах яриаг өрнүүлжээ.

“Миний хувьд анхны хайрын хувьд түүх болж яригдахаар зүйл байгаагүй. Жаахан байхдаа спортоор хичээллэдэг хүүхэд байсан тэгээд л гүйгээд явж байдаг байлаа. Талбайн теннис тоглодог байсан. Одоо бол хааяа зун тоглодог. Гэхдээ мэргэжлийн тамирчин байсан үеэсээ бол тэс өөр болсон байгаа.

Би чинь жүжигчин мэргэжилтэй. Оюутан байхдаа охидын хамтлаг байгуулаад бид хэд уран бүтээл хийж байсан. Миний үндсэн мэргэжил бол жүжигчин. Уран бүтээлч хүн, олны танил хүний хувийн амьдрал байнгын хүний нүдэн дээр ил байдаг. Тийм болохоор зөндөө л олон хэл аманд өртөх янз бүрийн юм дэлгэгдэнэ. Би үүн дээр аль болох хүлээцтэй хүлээж авдаг.

Залуу хүн л юм чинь шоу арга хэмжээнд очиж бүжиглэж найз нөхөдтэйгөө гадуур явах үе байсан л даа. Гэхдээ мэдээж өдөр шөнөгүй ч юм уу өдөр өнжөөд яваад байх нь хаашаа юм. Хэд хэдэн арга хэмжээн дээр явж байсан нь зурагчдын нүдэнд өртөөд тэр нь гарсан юм шиг байгаа юм.

Янз бүрийн юм бичихээр нь би тоодоггүй. Сургуульд байхад маань мэргэжлийн багш нар ямарваа нэгэн үг дааж сурах чадварыг бидэнд зааж сургадаг. Тэр тал маань их буруудаад олон хүний зүгээс гаргасан зүйлсийг зүгээр хүлээж аваад тэр нь нөлөөлсөн юм шиг байгаа юм.

2011 онд байх аа Манжуурийн миссийн тэмцээнд орж байсан. Авъяаслаг мисс шагнал хүртсэн. Дуулж бүжиглэж байсан. Би өөрөө оригоороо байгаа янзлуулж засуулсан зүйл байхгүй. Нүүрээ байнга будаад байдаггүй. Гадуур явахдаа бараг буддаггүй. Шаардлагатай зураг авалттай үед ч юм уу ажлын шаардлагаар буддаг болохоор тэгж харагдаж байж магадгүй. Тэрнээс засвар өөрчлөл хийгээгүй.Охин маань одоо 6 настай. Миний ажлыг л дандаад дагаж явдаг юм дөө хөөрхий. Би нүүр будах дуртай, makeup хийх дуртай. Уучлаарай би хувийн амьдралаа яримааргүй байна. Нууцаар нь үлдээчихэе. Миний үс залгаа. Манай салоны чадварлаг хүмүүсийн маань хийсэн ажил.

Гэрийн нөхцөлд өөртөө таарсан шампун, ангижруулагч тэгээд боломж бололцоогоор салон дээр очоод үсний тэжээлийн маск түрхүүлчихдэг юм. Манай маск харьцангүй чанартай маск мөртлөө хямдхан байдаг. Хүмүүс ямар боломжийн үнэтэй юм бэ гээд байдаг.Тайзны уран бүтээлээсээ хийсээр л байна. Дэлгэцийн уран бүтээлдээ ажлын цаг заваараа байнга л орж байдаг. Хүүхэдтэй болсон маань хэзээ ч мартахгүй аягүй гоё мэдрэмж. Охиноо төрүүлчихээд би баярлаад уйлаад байсан. Жирэмсэн үедээ 90 кг болж байсан. Аймар их жин нэмж байсан.

Тамираа бид хоёрын хувьд байнгын харилцаатай байдаг. Яагаад гэвэл бид хоёрын голд охин байгаа учраас. Тамирааг гадагшаа сурах гээд явахынх нь өмнөх өдөр охин бид хоёр гаргаж өгөх гэж уулзаж байсан юм байна. Хамгийн анх “Маск” продакшны Алдараа ах над руу ярьсан. Би тэр үед яг сургуулиа төгсөж байсан юм. Тэгээд хамтлагийнхатайгаа очиж уулзаад анх элсэж орж байсан.

Хамгийн анх тайзан дээр Заанаа ахтай эхнэр нөхөр болоод эмэгтэй дүрд тоглоод дуулж бүжиглээд тоглож байсан. Хошин урлаг хэцүү л дээ. Тайзан дээр шууд зрительтэй ажилладаг болохоор тэр нь илүү хэцүү юм болов уу гэж би дотроо боддог.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button