Нийгэм

Хоол хийгээд бариад очсны төлөө цүдгэр гэдэсрүү минь сагсны бөмбөг савж байлаа. Чамайг гэхгүй хүн хүүхэд бүр ч хүсэхгүй

Би ганц бие ээж . Гэхдээ удахгүй ганц бие ээж байхаа болих гэж байгаа. Энэ шийдвэрийг гаргах их хүнд байсан ч зөв зүйл гэдгийг мэдэрсээн. Хүн бүрт анхны хайр байдаг байх. Миний анхны хайр намайг 9-р ангид байхад ирсэн юм. Би сургуулийнхаа шигшээд тоголдог үргэлж л тэмцээн уралдаан гээд их эршүүд охин байлаа. Шилжиж ирсэн хүүд дурлаж түүнтэйгээ хүүхдийн нандин үерхлээр үерхэж эхэлсэн юм. Бид оюутан болтлоо үерхсэн л дээ.

Харин тэр хүү миний төлөө өдөр бүр захиа бичиж үргэлж хамт байдаг хичээлээ тараад хамт явдаг хэрнээ захиандаа бүх хэлж байгаагүй үгээ бичээд нэг исгэлэн амттай шүгэлтэй модтой чихэртэй хамт өгдөг байсан. Гэхдээ оюутан болоод л бид салсан. Би намайг гүнж шиг өргөмжилж хайралж эхэлсэн нэгэн залууд итгэсэн. Бүхнээ зориулсаан. Тэр надаар гэхдээ зөвхөн гангардаг байсан юм билээ. Би 4-р күрстээ бие давхар болсоноо мэдээд яг л кинон дээр гардаг шиг гоё хайрцганд тестээ хийгээд түүнийг баярлуулах гэж ширээ засаад уг нь их л хичээсэн.

Гэтэл тэр тэр хайрцганд утас байгаа гэж бодсон байсан. Биш гэдгийг нь мэдээд маш их уурлаж хүүхэдтэй болох боломжгүй би үргүй гэж хүртэл хэлсэн дээ. Ингээд салж байлаа. Би хойноос нь гүйхгүй гуйхгүй байж чадаагүй ээ. Үхтлээ л гүйсэн. Бүр намайг гэхгүй байгаа хүнийг сэтгэлийг нь татах гэж бэлэг сэлт гэнэтийн бэлэг. Ёохх энэ л үнэхээр тэнэг зам шүү. Охид минь. Миний гэдэсрүү сагсны бөмбөг хүртэл савж байсан. Би заал авч байгааг нь мэдээд хоол хийгээд бариад очлоо гэж л тэр шүү дээ. Бүх найз нар нь шоу цэнгээн охидоор хүрээлүүлсэн учир ганцаараа түрүүлж аав болох ёсгүй гэж үзсэн дээ.

Би 7 сартай хүртлээ хар аалг уулан байж хойноос нь явсаар байгаад эцэст нь нэг л өглөө үх т лээ уй л аад сэрэхдээ бөлцийсөн нүдээ толинд хараад шийдсэн. Чи ганц бие ээж болно. Үүнтэй эвлэр. Сэтгэлийг гуйж бас худалдаж авч болдгүй юм байна. Чамайг гэхгүй хүн хүүхэд бүр ч хүсэхгүй. Чи одоо ухаар гэж. Ингээд л охин минь тэр нэгэн намар мэндэлсэн дээ. Миний охин аз болж аймшигтай аавыгаа биш яг намайг усны дусал мэт дуурайсан. Хамгийн золгүй нь охин маань 1 ой гарантай байхдаа сонсголын эрхтэний судас дарагдсан онош нь мэдэгдэж ээжийгээ сонсох нь бүү хэл төрсөн цагаасаа хойш хорвоогийн анир чимээг олж сонсоогүй нь мэдэгдсэн.

Өөрийн эрхгүй аавруу нь хэлмээр санагдаад сошиалаар чат бичиж ийм байна яанаа гэж хэлсэн. Тэр олон сарын дараа. Түүний хэлсэн үг юу байсан гээч. Манай удамд хэлгүй тахир дутуу хүн байхгүй тэгээд бас би үргүй гэж хэлээ биздээ. Хүүхэдээ минийх болгох гэж бүү хичээ гэсэн үг сонссон. Эвлэрдээ чи ийм л хүн сонгож хайрласан. Ээжтэйгээ охиноо эрүүл болгох гээд хөөцөлдөж эхэлсэн. Амьдрал их сонин. Тэр эмнэлэгт анхны хайртайгаа тааралдсан.

Тэрийг эмч болсоныг мэдээчгүй би зог тусан гайхаж зогссон. Тэр өдрөөс миний хөөцөлдөх ажлыг хамт амжуулж их тусалсаан. Солонгос руу 15 хүүхэд явуулах жагсаалтанд бид хоёрыг оруулж өгч эмчилгээний тал зардлыг цалингийн зээл авч өгч төлсөн. Охин минь 2 настайдаа эрүүл саруул болоод монголдоо буусан. Хамгийн анх ээжинхээ хоолойг сонсоод охин минь шууд намайг тэвэрч авсан. Үхтлээ уйлсаан би.
Анхны хайртайгаа ирсэн цагаасаа хойш холбоотой байсаар. Холбоогүй байх аргагүй шүү дээ 12 сарын цалингийн зээлээ миний охинд зориулсан хүнд.

Хоол хийж очно, мөнгөтэй үедээ кинонд даана, оймс ороолт хүртэл авч өгнө. Нэрэлхээд унахаар нь шууд л загнаад чи цалингийн зөрүүгээр яаж амьдрах вэ дээ зүгээр ав гээд л чадах зүйлээрээ л халамжилдаг байв.
11 сард охин минь 3 нас хүрсэн. Үеийнхэн нь хэдийн хэлд ороод шулганаж байгаач миний охин ээжээ эмээ гого той л байгаа. Гэхдээ удахгүй ээждээ дуу дуулж өгнөө. Харин шинэ он солигдох мөчид би анхны хайраасаа гэрлэх санал авав. Би 2 сарын дараа хариу өгье гэж түүнд хэлсэн.

Харин түрүү долоо хоногт охины аав холбогдов. Та хоёрыгоо авмаар байна. Охинтойгоо уулзмаар байна гэв. Би түүнд Санаж байна уу? Чи үргүй шүү дээ. Миний хүүхдийг өөрийнхөө болгох гэж бүү хичээ гэж өөрийнх нь хэлж байсан үгийг хэлсэн. Би зөв зүйл хийсэн гэж итгэж байна. Тэр хүний өнөөх сайхан найзууд бүгд аав болж гэр бүл зохиосон гэнээ. Тэр ганцаардаж эхэлсэн бололтой. Амьдралын туршид үр хүүхэд л өвөр бүлээцүүлдэг болохоос анд найзууд биш.

Харин анхны хайр надад дахин гэрэл гэгээ нэмэх болсон залуудаа валентины баяраар гэрлэх саналыг нь зөвшөөрсөнөө хэлнэ. Охин бид хоёр хаалга түлхэн орж ирэхийг нь хүлээх аавтай болноо удахгүй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button