Нийгэм

Тэрбумтан Төөгөө: Гэр хорооллын иргэд усанд ордоггүй. Угаалгын өрөө байдаггүй учраас

Төөгө нэгэн хэсэг АНУ-д амьдарч байхдаа тэндэх сайтад ярилцлага өгч байжээ. Одоо тэрээр amway бизнесс эрхлэн тэрбумтан болсон билээ.

Уг ярилцлаганд: Монгол улс 26 жилийн турш ардчилалын замналаар явж байна. Монголчуудын хувьд хип хоп урлаг төдийлөн том орон зайг эзэлдэггүй. Залуучууд нь хип хоп урлагт дуртай ч сошиал интернетийг ашиглаад мэдээлэл хайж олох мэдлэг тааруу учраас тэд зөвхөн нэрд гарсан цөөн тооны репперүүдийн тухай мэддэг. Реп соёл бол шинэ урлаг.Монголын хүн ам дөнгөж 3 сая хүрээд байгаа ч нийслэл Улаанбаатарт хүн амын тал хувь нь амьдардаг.

Тэдний 70 хувь нь Монгол гэрт амьдарч, угаалгын өрөө байдаггүй учраас усанд ордоггүй, гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийн 30 хувь нь л интернэтийг ашигладаг, Гэсэн хэдий ч Монгол бол өсөн дэвжиж байгаа улс Монголчууд бусад орны соёлоос суралцахыг эрмэлздэг болсон зэргээр бичжээ. Түүний энэхүү ярилцлагын доор Монгол залуус ихээхэн дургүйцэж сэтгэгдлээ илэрхийлсэн байв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button