Нийгэм

Иргэд муур ажиллагааг эхлүүлжээ. Муурнуудийг устгалд оруулахыг дэмжих үү ?

Хоёр сартай нярай хүүхэд нас барсан гэх дуудлага өчигдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт иржээ. Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус аймгийн Цагааннуур суманд хоёр сартай нярай гаднын нөлөөтэй нас барсан байжээ.

Нярайн хамрын хэсэг ухагдсан, толгойн зулайн хэсэгт олон тооны цэгэн шарх үүссэн байдалтай нас барсан гэх ба урьдчилсан байдлаар нярайг унтаж байхад нь гэрийн тэжээвэр муур хамрын хэсгийн зөөлөн эдийг идсэний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан байна.

Хэргийг үргэлжлүүлэн цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд аав, ээж асран хамгаалагч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж болзошгүй байна.




Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button