Эрүүл Мэнд

“ЭЭЖЭЭ МАНАЙ ААВ ХӨӨРХӨН ТЭ…”ЖАРГАЖ УНШЛАА

“ЭЭЖЭЭ МАНАЙ ААВ ХӨӨРХӨН ТЭ…”ЖАРГАЖ УНШЛАА

А.МӨНХБААТАР

Сайн байцгаана уу. Дөнгөж сая амьдралын маань маш сайхан мөч тохиолоо. Хуваалцахгүй байж чадсангүй ээ… Эхнэр, хүү бид хэд унтах гээд хэвтэж байна. Мэдээж хүүгээ унтуулах гээд бүх юмаа унтраачихсан эхнэр бид хоёр орны хоёр захад худлаагаасаа унтсан дүр эсгээд л.

Хүү маань эргэлдэж, хөрвөөгөөд л, хөрвөөгөөд л нилээн байж байснаа гэнэт ээжээсээ -“Ээжээ манай аав хөөрхөн тэ” гээд л асуудаг юм байна. Би бүүр гэнэт л зүрх хурдан хурдан цохилж гэнэт л нулимс маань урсаад эхэлсэн.

Баярын нулимсыг хүүгээсээ ийм сайхан үг сонсож ингэж ихээр мэдэрч үзэж байна даа. Маш их сайхан байна. Гэрийнхэн маань бүгд унтсан, харин би ч өнөөдөртөө унтахгүй юм шиг байна. Одоо ч гэсэн нулимс гараастай, дэр нойтон.

Одоо ч гэсэн нулимс гараастай, дэр нойтон. Маш их аз жаргалтай байна. Хэн ч зааж өгөөгүй байхад хүүхэд гэдэг үнэхээр гайхалтай. Өчигдөр бас ээж бид хоёр нь хүүгээсээ асуулаа.

Миний хүү хайр гэж юу вэ гэсэн хүү маань бодож, бодож -“Хайр гэдэг бол ААВ” гэж хариулсан даа. Хүү маань хоёр нас зургаан сартай. Үxтэл үр харам гэж… Аз жаргалыг аавдаа бэлэглэж байгаад маш их баярлалаа МӨНХХҮСЛЭН чамдаа…

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button